Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна



Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан юм. Байгуулагдсанаасаа хойш тус цогцолборийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны есдүгээр сард Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эржимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу импортын авто машины бичиг баримт бүртгэл, шинээр дугаар олгох, татвар, даатгал зэрэг төвлөрсөн үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа юм.

Гэвч Улаанбаатар хотод байгаа зарим авто худалдааны жижиг төвүүд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тухайн төвүүд дээр үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчдэд тал бүрээр нөлөөлөн Авто худалдааны цогцолборын талаар ташаа мэдээлэл тарааж байна.

Иргэд болон худалдаа эрхлэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс өнөөдөр Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлийн хурал хийсэн юм.

“Авто худалдааны цогцолборийн бүтээн байгуулалт явагдаад 4 дэх жилдээ явж байна. Бидний хувьд тус цогцолборт хөрөнгөө оруулсан бизнес эрхлэгчид. Төр засгийн гаргасан шийдвэрт итгээд хөрөнгө мөнгөө оруулсан. Энэ төсөл нь маш зөв зүйтэй ажил. Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдээд, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, ажил нэлээд урагштай явж байна. Засаг даргын шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборт импортын авто машины бичиг баримтын бүртгэл, дугаар олгох, татвар, даатгал, зэрэг төвлөрөн ажилласан.

Нэг хэсэг Авто худалдааны төв зогсонги байдалд орсон байсан. Харин нийслэлийн Засаг дарга С.Батболд тодорхой шийдвэрүүдийг гаргаснаар Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа зогсохгүйгээр цаашид явах юм байна гэсэн итгэл худалдаа эрхлэгчдэд төрж эхэлсэн. Жишээлбэл Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, төвийн дулаанаар хангахаар нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан.

Хотын зүгээс зөв зүйтэй ажлыг хийж хэрэгжүүлээд явж байгаа боловч зарим нэг газарт очоод ажил гацах явдал гарч байна. Жишээлбэл бидний хэлдгээр 1000 машины зогсоол буюу Даяар хас ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Улаанбаатар төмөр зам нь уг өөрийн мэдлийн газрыг гарсан зураг төслийнхөө дагуу төмөр замын төв буудлын авто машины өргөтгөсөн стандартын зогсоол барьж ашиглах үүрэг хүлээж нийслэлээс тухайн газрыг шийдвэрлүүлж авсан. 2016 оноос хойш Даяар хас компанийн гэрээ дуусч, үйл ажиллагааг зогсоо, төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа явуулна хэмээн удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Түүгээр барахгүй шүүхэд хандсан байдаг. Шүүхээс тухайн газрыг УБТЗ-ын мэдэлд шилжүүлж, газраа чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Гэтэл тус компани хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн” хэмээн Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Д.Бадрал ярилаа.

Мөн “Нийслэлийн иргэд авто худалдааны үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж нэгдсэн зохион байгуулалтад орох нь зөв хэмээн үзэж байгаа юм. Харин авто худалдааны бизнес эрхлэгчид бид нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах шаардалга байна” гэдгийг онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ