Ихэнхдээ хүйтэн зүйлийг зохисгүй хэрэглэсэн эсвэл доороосоо даарсан үед хоолой идээлдэг.
Алхам №2
Хэрвээ таны хоолой идээлж, ярихад хүртэл хүндрэлтэй байгаа бол яаралтай мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Алхам №3
Зөвхөн эмчийн заавраар эм уух хэрэгтэй.
Алхам №4
Эм уухгүйгээр гаатай чихрээр хоолойн өвдөлтийг намдааж болно.
Алхам №5
Бага зэргийн давстай усаар нэг минутын зайтай гурван удаа хоолойгоо зайлах хэрэгтэй. Хоолойн өвдөлт хурдан намдана.
Алхам №6
Дархлаа суларсан үед их амархан өвддөг. Тиймээс та сайн амрах хэрэгтэй.
Алхам №7
Хоолой өвдсөн үед сайн ус уугаарай.
Алхам №8
Хоолой өвдсөн үед мах болон гурилан бүтээгдэхүүн идэхэд хэцүү байдаг. Тиймээс та өлссөн үедээ йогурт болон тараг ууж болно.
Алхам №9
Хоолой өвдсөн үед тамхи татах нь эдгэрэлтэд сөргөөр нөлөөлнө.