Цаг агаарын эрч суларч нийслэл хот эргээд утаандаа умбаж эхлэв. Хот тэр чигтээ утаатай байгаа нь харахад андашгүй байгаа юм.
Агаарын чанарын албаны мэдээлснээр өглөөний байдлаар Толгойт, Амгалан, Мишээл экспо, Баруун дөрвөн зам, Монгол газар, Баянхошуу орчимд агаар 6-11 дахин их бохирдолтой байна.
Харин Нисэх, МҮОНРТ, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран хороолол орчимд 2-4 дахин бохирдолтой байгаа аж. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар хотын аль ч хэсэгт цэвэр агаартай газар алга байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр агаарын чанарын индекс 500 давсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэн хүн бүрийг гэрээсээ гарахгүй байхын анхааруулдаг билээ.