Ц.Цогзолмаа сайдын ХУУЛЬ БУС шийдвэр АТГ, Төрийн албаны зөвлөлд шуугиан тарьж байна



Боловсролын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гурван гомдол АТГ-т очжээ. Тодруулбал БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Болормаагаас, тус яамны сайд Ц.Цогзолмаа, төрийн захиргаа удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нартай холбоотой гомдол мэдээллийг хүргүүлсэн байна.

С.Мөнхөөлэй гэгч эмэгтэй нь БСШУС-ын өмнөх сайд Ж.Батсуурийн үед тус яамны мэргэжилтнээс халагдаж байсан бол Ц.Цогзолмаа сайдын үед түүнийг шадарлаж яваад Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон байдаг юм. Гэтэл энэхүү томилгоог хууль бус гэж үзэн АТГ-д гомдол гарсан аж. Ц.Цогзолмаа сайдын эзгүйд сайдын ажлыг хийж, яамны удирдах ажилтнуудыг загнаж, дарамталдаг, төрийн болон байгууллагын нууцтай холбоотой материалд зөвшөөрөлгүй гар хүрч, тамга, дардсыг зөвшөөрөлгүй ашигладаг байсан тухай өмнө мэдээлэл өгч байсан билээ.

С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн үү үгүй юу гэдгийг шалгуулахаар төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна гэв.

Эх сурвалж : Улс төрч сонин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ