ИрАхмад тээвэрчдийн төлөөлөл
УИХ-ын 2010 баталсан 64 дүгээр тогтоол буюу Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолд төрийн бус байгууллага, төрийн байгууллага, хэвийн байгууллагууд зам тээвэр, дэд бүтцийн бүх салбарууд гэрээний үндсэн дээр хамтран ажиллах бүх эрх зүйн орчинг нээж өгсөн байдаг.
Түүний дагуу "Баянзам" гэх компани тээвэр хийж байгааг дээрх иргэн Ж.Энхбат эсэргүүцэж байгаа юм байна. Харин ч тус компани Гашуунсухайтад коронавирусийн халдвар илэрч, нүүрс тээвэр бүгд зогсчихсон байхад Чойрт нүүрсийг угааж, төмөр замаар гаргасан нь Монголын эдийн засагт нэмэр нөлөө болсон гэж бодож байна.
Зам тээврийн яам бол иргэдийнхээ төлөө хамгийн их ажил хийж, зүтгэж байгаа салбар. Үүнийг ингэж улстөржүүлж болохгүй" гэж бодлоо илэрхийлсэн юм.гэн Ж.Энхбат
Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хүртэл 407 километр улсын чанартай авто замын хяналт шалгалтыг ЗТХЯ "Баянзам" гэх ТББ-тай гэрээ байгуулж, төрийн чиг үүргийг шилжүүлсэн нь өөрөө хууль бус явдал юм.
Уг хууль бус гэрээг долоо хоногийн дотор яаралтай цуцлахыг шаардаж байна. Энэ гэрээ хийх нөхцөл бүрдүүлсэний цаана маш том ашиг сонирхол, авлигал байна гэж хардаж байгаа.
Аль нэг төрийн бус байгууллага асуудал яриад, хэн нэг сайдыг шантаачилж, аймаг бүрийн авто замыг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч болох юм бол 1,200 ажилтантай Авто тээврийн үндэсний төвийг татан буулгах хэрэгтэй.
"Баянзам" ТББ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс худалдан авах гэрээ байгуулж, Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэх тээвэрлэгч бүрээс 120 сая төгрөг, тээвэрлэлтийн тонн тутмаас 5,300 төгрөг, нэг рэйс бүрээс 440 мянган төгрөг, QR код олгох нэрийдлээр пост болгоноос мөнгө нэмж авч байна.
Хэрэв уг гэрээг долоо хоногийн дотор цуцлахгүй бол бид энэ асуудлаар хууль хяналтын байгуулагад хандах болно. Бидний энэ эсэргүүцэлд ямар ч улс төр байхгүй бөгөөд дээрх гэрээ нууцын зэрэглэлтэй гэрээ байсан" хэмээн ярив.
Энэ үеэр зарим иргэн түүний хийсэн мэдээллийг үгүйсгэсэн юм.
Тээвэрчин Н.Ялагдашгүй
"Нүүрс тээвэрлэгчдээс рэйс тутамд 20,000 төгрөг хураадаг. Дээрх иргэний ярьсан шиг тийм их мөнгө хураадаггүй бөгөөд худал мэдээлэл тарааж байна. Хоорондоо сандал ширээгээ булаацалддаг улстөрдөө тээвэрчдийг битгий хутга" гэв.