Грекийн түймрийг унтраахад туслах Оросын нисэх онгоц Афинд газарджээ



Өмнөд Европын Грек улсад сүүлийн арав гаруй өдөр хэт халсны улмаас ой хээрийн түймэр гарч, олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байгаа.

Грекийн зарим бүс нутагт агаарын температур Цельсийн 47 хэм хүрч халж байв. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус улсын засгийн газар түймэртэй тэмцэхэд туслах хүсэлтийг ОХУ-ын засгийн газарт тавьжээ. Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гал түймэртэй тэмцэх мэргэжилтнүүдийн багийг техник хэрэгслийн хамт Грек рүү илгээх захирамж гаргасан байна.

Мягмар гарагийн орой тусламжийн эхний хэсэг болох Ил-76 онгоц Афиний олон улсын нисэх буудалд газарджээ.

Хоёр дахь Ил-76 нисэх онгоц удахгүй Афинд газардахыг тус улс дахь ОХУ-ын элчин сайдын яам мэдээлсэн байна.

Хоёр ширхэг Mи-18 нисдэг тэрэг ачсан АН-124 нисэх онгоц мөн Грект ирэхээр болжээ.

Грек улс урьд өмнө үзэгдээгүй байгалийн гамшигт нэрвэгдэж, орон даяар 586 түймрийн голомт шатаж байгаа тухай тус улсын ерөнхий сайд Кирякос Мицотакис өчигдөр мэдэгдсэн юм.

Тус улсын хоёр дахь том арал Эвиа түймрийн гамшгийн голомт болоод байгаа ба арлын 50 гаруй хувь шатжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ