Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан цахилгаан үйлдвэрлэж, шинэ төслийн орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.
Мөн нийслэлээс орон нутагт үйлдвэрлэл, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон ажлын байр нэмэгдүүлсэн ААН-д мөн татварын дэмжлэг үзүүлэх юм.
Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих аж.