Нийт үзлэгт хамрагдсан: 106 хүн
Эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдийг хувиар авч үзвэл 9% нь 18-30 нас, 28% нь 31-45 нас, 29% нь 46-60 нас, 34% нь 61-ээс дээш насны хүмүүс хамрагдсан бөгөөд үзлэгт 46-60, 61-с дээш насны иргэд түлхүү хамрагдаж байна.
Үзлэгт бүрэн хамрагдсан: 38 хүн
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд Сүхбаатар дүүргийн иргэд түлхүү хамрагдалт өндөртэй байна.
Үзлэгт бүрэн хамрагдсан иргэдийн зонхилон тохиолдож буй өвчлөл
2022.07.18 өдрөөс 2022.07.22 өдрийг хүртэл. Нийт үзлэгт бүрэн хамрагдсан 38 хүнээс:
Зонхилон тохиолдож буй өвчлөл
Насны ангиллаар:
18-30 нас:
Нийт үзлэгт хамрагдсан иргэдийг өвчлөлийн байдлаар авч үзвэл эрүүл буюу эрүүл амьдралын хэв маягтай 25%, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг илэрсэн 50% тромбоцитопени ба төмөр дутлын цус багадалтын эмгэг илэрсэн 25 хувийг эзэлж байна.
Хавсарсан эмгэгтэй тохиолдол илрээгүй байна.
31-45 нас:
Нийт үзлэгт хамрагдсан иргэдийг өвчлөлийн байдлаар авч үзвэл эрүүл буюу эрүүл амьдралын хэв маягтай 11%, дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны эмгэг илэрсэн 34%, ходоодны шархлаа буюу гастрит эмгэг илэрсэн 22%, тромбоцитопени ба төмөр дутлын цус багадалтын эмгэг илэрсэн 11%, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг илэрсэн 11%, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг илэрсэн 11 хувийг эзэлж байна.
Хавсарсан эмгэгтэй 2 тохиолдол илэрсэн байна.
46-60 нас:
Нийт үзлэгт хамрагдсан иргэдийг өвчлөлийн байдлаар авч үзвэл дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны эмгэг илэрсэн 22%, бусад хордлогогүй бахуу өвчний эмгэг илэрсэн 22%, инсулинээс үл хамаарах чихрийн шижин 14%, ходоодны шархлаа буюу гастрит эмгэг илэрсэн 14%, тахикарди буюу зүрхний хэвийн бус цохилтын эмгэг илэрсэн 7%, анхдагч даралт ихсэх өвчний эмгэг илэрсэн 7%, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг илэрсэн 7%, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг илэрсэн 7 хувийг эзэлж байна.
Хавсарсан эмгэгтэй 10 тохиолдол илэрсэн байна.
61-ээс дээш нас:
Нийт үзлэгт хамрагдсан иргэдийг өвчлөлийн байдлаар авч үзвэл бусад хордлогогүй бахуу өвчний эмгэг илэрсэн 33%, дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны эмгэг илэрсэн 23%, ходоодны шархлаа буюу гастрит эмгэг илэрсэн 11%, инсулинээс үл хамаарах чихрийн шижин 11%, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг илэрсэн 11%, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг 11 хувийг эзэлж байна.
Хавсарсан эмгэгтэй 7 тохиолдол илэрсэн байна.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн дунд насны байдлаас үл хамааран дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны эмгэг, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг, ходоодны шархлаа буюу гастрит, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг зонхилон тохиолдож байна.