Монгол Улсын Засгийн газраас “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор орон даяар тавдугаар сарын 1-ээс эхлэн зохион байгуулж байгаа.
Тэгвэл Төв аймагт наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт 16,262 иргэн хамрагдаж, үзлэг, оношлогдон оржээ.
Үзлэг оношилгоонд хамрагдсан 1 иргэнээс умайн хүзүүний хавдар, 9 иргэнээс умайн хүзүүний хавдрын урьдал өвчин илэрчээ. Мөн 2 иргэнээс улаан хоолойн хавдар, ходоодны хавдар илэрч, 8 иргэн ходоодны хавдрын урьдал өвчин , 200 иргэн хеликобактерийн халдвар, 2 иргэн улаан хоолойн ургацаг, 12 иргэнд улаан хоолойн шархлаа, 23 иргэнээс ходоодны шархлаа, 3 иргэн уушгины үрэвсэлтэй хэмжээн оношлогдсон байна.
Түүнээс гадна 6 иргэнд БЗДХ оношлогдож, нарийн мэргэжлийн эмчид илгээжээ.
Харин оношилгоонд хамрагдсан 40-с дээш насныханд бамбай булчирхайн уйланхай болон зангилаат өөрчлөлт, зүрхний ишеми, хуучин шигдээс, хэм ба дамжуулалтын алдагдал их байгаа бол 46-с дээш наанынханд В, С вирусийн халдварын өвчлөл их байна.
Эрт илрүүлэг үзлэг оношилгоо ирэх оны 5 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.