СҮХБААТАР: Нэгдсэн эмнэлэг өндөр хүчин чадал бүхий ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭРТЭЙ боллоо



Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаанаас гадна Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийг Эрүүл мэндийн яамны 590 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ньютеравокс ХХК  гүйцэтгэж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд зөөврийн бус ханын суурин системээр дамжуулах боломж бүрдэнэ. 

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, нэг доор 3 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай юм. Ингэснээр хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.

Arslan.mn

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг " Эрүүл мэндийн яамнаас бодлогоор Улс орон даяар хүртэмжтэй байх зорилгоор 26 хүчил төрөгчийн үйлдвэрийн санхүүжилтийг шийдсэн. Үүнд 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэрийг барьж байна. Үүнийг нэг нь Говьсүмбэр аймагт ашиглалтад ороход бэлэн болж буй Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр үйлдвэрийн угсралтын шатандаа явж байна.Удахгүй ашиглалтад оруулна. Ингэснээр эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тасгууд ханын системээр хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болж байна" гэдгийг онцлов.

Д.Мөнхзул Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга “Юуны өмнө Эрүүл мэндийн сайд болон түүний хамт олонд аймагт хүчилтөрөгчийн асуудлыг шийдэж өгсөнд талархал илэрхийлье. Хүчилтөрөгч гэдэг бол хүний амь тэнцсэн тусламж үзүүлэх, хүний амь аврах хамгийн чухал хэрэгсэл байгаа. Өмнө нь хүчилтөрөгчийг алс 500 км-ээс 12 баллоноор машинаар зөөж, маш их эрсдэлд нөхцөлд ажиллаж байсан. Сард 5-6 удаа зөөдөг бөгөөд нэг удаа 6 сая төгрөг зарцуулдаг байсан. Одоо шууд эмнэлэгтээ хүчилтөрөгчтэй болж байна. . Мөн энэ чиглэлд 3 мэргэжилтнийг бэлдсэн. Цаашид эмнэлгийн ханын системээр хүчилтөрөгч нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид одоо аймгийн нэгдсэн эмнэлгийг хүчилтөрөгчөөр хангахаас гадна сумдын хэрэгцээг хангах боломжтой болж байна. Баллоны хүрэлцээ бол хангалтай байна.” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ