О.Баасанхүү: С.Эрдэнэ, Х.Баттулга нар хуйвалдаж, АН-ыг хувийн компани болгох гээд байна



УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн дарга, хуульч О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр "АН-ын гишүүд эвлэлдэн нэгдэхээр ажиллаж байгаа. Гэтэл С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёр нөхөр хоорондоо хуйвалдаж, энэ намыг хувийн компани болгох гээд байна. Энэ хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод АН-аар тоглоод байна. Энэ хоёр болих хэрэгтэй. 

Бид УИХ-ын сонгуульд энэ хоёр хүнээр удирдуулахгүй. Намын удирдлагад нэр цэвэр лидерүүдийг сонгож оруулахаар ажиллаж байна.

АН-ын эвлэрлээс МАН-ынхан маш их айж байгаа юм байна лээ. С.Эрдэнэ Х.Баттулгыг шүүмжилж, шүүмжилчихээд одоо тэврэлдээд яваад байгаа нь гутамшиг" гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ