Шүүхээс Э.Цэрэндолгорыг хүний нэр төрд халдсан гэм буруутайд тооцож, Улаанбаатар хотоос гурван сар гарахыг хориглов



Иргэн Э.Цэрэндолгорт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Цэрэндолгорт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03343 0780 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн сарын сүүлээр болсон.

Тус шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож, гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ