Дональд Трамп технологийн салбарын удирдагчидтай уулзлаа



 “Facebook"-ийн Шерил Сэндберг болон "Amazon"-ийн Жефф Безос тэргүүтэй технологийн салбарын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай лхагва гарагт уулзлаа. Уулзалтын үеэр ажлын байр, цагаачлал, БНХАУ-ын асуудлууд голлож байсны зэрэгцээ дэд бүтэц, боловсрол болон технологийн компаниудын хилийн чанад дахь бэлэн мөнгөний урсгал зэрэг сэдвүүдээр хэлэлцсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп "Би та бүхнийг сайн ажиллахад туслахын төлөө энд байгаа гэдгээ хэлмээр байна. Та бүхэн маш зөв зүйл хийж байна. Та бүхэн намайг эсвэл манай албаныханд хандвал бид та бүхний төлөө тэнд байх болно" хэмээн онцолсон байна. Энэ үеэр Дональд Трамп Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг орхино гээд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг дахин авч үзнэ гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрбээр Гүйцэтгэх захирлуудад хандан хилийн чанадад худалдааны хэлэлцээр хийх боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон байна.

 
Эх сурвалж : bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ