Б.Хишигжаргал: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 саяыг олгосон



Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш эмнэлгүүдэд ямар өөрчлөлт гарсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/ энэ онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд 30 сая хүртэлх төгрөг олгожээ.

Энэ тухай УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал "2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үрд дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон.

Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орох боломжтой болсон.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь тоног төхөөрөм, багаж зэрэг эвдэрсэн тохиолдолд эрүүл мэндийн яам болон бусад газар руу хэлж мэдэгдээд засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр өөрсдөө дор нь засаж шинэчлээд явах боломж бүрдсэн" гэлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ