Х.Нямбаатар: Алтай хотхоныг дөрвөн гарцтай болгож, 960 хүүхдийн сургууль барина



Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллав. Энэ үеэр Алтай хотхоныг гарцтай болгож, сургууль барих асуудлыг ярилаа. Тус хотхон дотроо хамгийн их түгжрэлтэй байдаг байна.

Тэрбээр “Алтай хотхоны баруун хойд үзүүрээс буюу хуучнаар Мод боловсруулах үйлдвэрийн ойролцоох замыг чөлөөлөн 360 метр чулуун зам тавьбал дөрвөн тал руугаа гарцтай болж, хотхон дотроо түгжирдэг асуудлыг шийдэх боломжтой. Мөн тус хотхонд сургууль байхгүй учир нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн сургууль байгуулах боломжтой. Сургууль байгуулах газарт өртөж буй дулааны шугам сүлжээ зайлуулахтай холбоотой асуудлыг шийдэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа бол орон сууцны хороолол байгуулахдаа сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй явдал. Иймээс энэ алдааг засаж, хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг нэмж барихаас гадна орц, гарцыг нэмэхэд анхаарна. Мөн арванхоёрдугаар сарын 6-наас дүүргүүд рүү худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх тул дүүргийн удирдлагууд яаралтай тендерүүдээ зарлан, нэгдүгээр сар гэхэд гэрээгээ хийж, гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой” гэв.

 

Arslan.mn

Мөн Хотын дарга “Алтай” хотхоны орц, гарцын зураг төсөлд дахин тодотгол хийж, асфальт бетон зам хийлгүй, осол аваар гарсан үед хуулж, засвар хийх боломжтой чулуун зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ