Сонгууль ойртож байгаа гэсэн шиг сүлийн үед эрхэм гишүүд тойргийннхоо сонгогч нарт их л хайртай болж, үе үехэн гарын алга дээш харуулах болсон талаар мэр сэр мэдээлэл гарсаар байгаа.
Тэдний нэг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ” гэж уриалан будаа, гурил тараав.
Тухайлбал, 5кг гурил, “Заан” нэртэй 5 кг-ын савлагаа бүхий цагаан будааг шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.
А.Адьяасүрэнгийн энэ үйлдлийг тойргийн сонгогчид нь “Биднийг сонгууль ойртохоор атга гурил, будаагаар аргадаж явна, манай гишүүн” гэхчлэн ёжилж хүлээн авчээ.