2018 оныг Орос-Японы соёлын жил болгоно



Япон болон ОХУ-ын Засгийн газрууд 2018 оныг хоёр улсын Соёлын жил болгохоор төлөвлөж байна гэж “Asahi” сонинд мэдээлжээ.

Уг төлөвлөгөөг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Япон улсад хийх айлчлалын үеэр албан ёсоор танилцуулна гэж мэдээлэлд дурдсан байна. Өнгөрсөн тавдугаар сард Японы Ерөнхий сайд Шинко Абэгийн дэвшүүлсэн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд багтсан найман чиглэлийн нэг нь соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

В.Путиний Японд хийх хоёр өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэд хэдэн хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Эхний өдөр Японы Ерөнхий сайдын төрсөн нутаг болох Ямагүчи мужийн Нагато хотод Дээд хэмжээний уулзалт болно. Харин баасан гарагт буюу 16-нд В.Путин болон Ш.Абэ нар Токио хотод болох хэд хэдэн арга хэмжээнд оролцох юм.

 
Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ