АНУ-ын Төвбанк буюу Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөлөө. Тус банк сүүлийн 10 жилийн хугацаанд бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа нэмэгдүүлсэн нь энэ юм.
АНУ-ын Төвбанк эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүгээ 0.5 хувиас 0.75 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Тус банкны мэдэгдэлд “эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд “аажмаар” нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж дурдсан байна.
Эдийн засгийн хэтийн төлөв “маш тодорхойгүй” байгаа бөгөөд хүүг нэмэгдүүлж байгаа нь ердөө “өчүүхэн өөрчлөлт төдий” юм гэж тус банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгджээ. Хатагтай Ж.Йеллен хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ирэх онд бодлогын хүүг илүү их хувиар нэмэгдүүлж магадгүй” тухай цухас дурджээ.
Татварыг бууруулах, зардлыг танах, төрийн зохицуулалтыг халах зэргээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп мэдэгдэж байсан юм.