Орос, Хятадыг холбосон төмөр замын гүүр барина



ОХУ болон Хятадын эрх баригчид Амур мөрний дээгүүр төмөр замын гүүр барихаар тохиролцсон тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ОХУ-ын Благовенщенск болон Хятадын Хэйхэ хотыг холбосон 19.9км урт, 14.5 метр өргөн гүүрийг барихаар болжээ. Хятадын талаас гүүрний 6.5 км хэсгийг барх бол ОХУ 13.4км-ийг гүйцэхээр тохиролцсон аж.
Хятадын Хэйхэ хотын Коммунист намын дарга Чин Энтин хэлэхдээ “Уг гүүрийг барих төсөл нь Хятад-Монгол-Орос гэсэн эдийн засгийн коридоын хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг юм. Бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх онцлог ач холбогдолтой” гэжээ. түүнчлэн төлөөлөгчдийн хэлж буйгаар, гүүр барих төслийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт ихээхэн Хувь нэмэр болох юм. Төмөр замыг гүүрийг барих ажилд 2.5 тэрбум юаны буюу 360 сая ам.доллар зарцуулах бөгөөд 2019 оны аравдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Гүүрийг амжилттай барьснаар 2020 он гэхэд хоёр улсын хооронд 3 сая тонн бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлж, 1.5 сая зорчигч нэвтрэх төлөвтэй байгаа аж.
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ