Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан.
Тэгвэл гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21.00-06.00 цагт тэглэх Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна. Эрчим хүчний хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах, хөнгөлөлтөд хамрах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг дээрх журамд тусгажээ.