ARCore камер нь бодит ертөнцөд уялдуулсан дижитал дүр, дүрс бүхий тоглоом, аппликейшн хөгжүүлдэг программ хангамж хөгжүүлэгчдэд туслагч болж чадна.
ARCore нь тодорхой загварын утсанд ажилладаг ч гэлээ, нэн шинэ үеийн цөөн гар утсанд байдаг зарим техник хангамж шаарддаггүй сайн талтай. Ийм ч учраас тусгай сенсор төхөөрөмж, камерын технологийн тусламжтай ажилладаг Tango хэмээх Google-ийн өмнөх үеийн AR төслөөс давуу болжээ.