Сангийн яам санаачлан ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Биате Транкман, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман тэргүүтэй олон байгууллагын төлөөллүүд, Монгол дахь элчин сайд нар бүгд ирсэн бай бөгөөд
БНЧУ-ын Элчин сайд Ивана Гроллова “Гадаадаас ажлаар ирсэн хүмүүс Улаанбаатарын үнэтэй тансаг машинуудыг хараад ямар чинээлэг, хөрөнгөтэй улс вэ гэдэг. Харин хөдөө очоод төвийн шугамд холбогдоогүй, гадаа жорлонтой сургууль цэцэрлэгийг үзээд тэр их мөнгөө зөв зүйл дээ зарцуулдаггүй юм байна гэж дүгнэдэг. Монгол Улс түншүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагтай шүү” хэмээсэн нь Монгол Улсын өнөөгийн статус, хурлын ач холбогдлыг тун ч оновчтой тодорхойлсон юм.
Монгол Улс НҮБ-ын гишүүн болсоор 55 жилийг үзэж, өдгөө дэлхийн ард түмний эрх тэгш, сайн сайхан амьдралын төлөө бусад улс орны адил үүрэг хүлээж буй. Эдүгээ улс орнууд 2030 оны аз жаргалтай дэлхийг бүтээхийн төлөө санаа зориг шулуудаад байгаа. Тэдгээр зорилтод хүрэхэд Монгол Улс хоцрохгүй, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх тухай хэлэлцэх нь тус зөвлөлдөх уулзалтын гол утга учир байсан юм. Тэр утгаар хатагтай Биате Транкманы “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-тай уялдуулан хэрэгжүүлэх нь”, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаярын “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, хүрэх үр дүн, зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын “Монголын Улын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай” илтгэл зөвлөгөөний нэг чухал хэсгийг бүрдүүлж байлаа.
г ахин дахин давтан өгүүлж, гадаадын донор байгууллагуудыг урьдын адил Монгол Улсад өгөөмөр гараа сунгана гэдэгт итгэж байгаага илэрхийлж, Монгол Улсын эдийн засаг хэрхэн туйлдаа хүртэл ядарсан тухай учирласан өнгө аяс дор өрнөв. Түүнчлэн хатагтай Биате Транкманы илтгэлийг үл тооцвол Н.Энхбаяраас өөр хүн тогтвортой хөгжил гэх үгийг амнаасаа унагаж дуулдсангүй.
Тухайлбал, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман, халамжийг хавтгайруулж биш, зорилтот бүлэгт буюу зайлшгүй төрөөс харж хандах шаардлагатай ядуу иргэд рүү чиглүүлж, бүтцийн өөрчлөлт хийхийг зөвлөсөн. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагч Биате Транкман “Ядууст хийсэн хөрөнгө оруулалт нь хөрөнгө чинээтэй улсад хөрөнгө оруулснаас илүү эдийн засгийн өсөлт бий болгодог” гэсэн юм. Түүнчлэн уулзалтад хүрэлцэн ирсэн түншлэгчид нийт иргэдийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа залуусын боловсролд хөрөнгө оруулж хүмүүн капиталыг бий болгох нь ирээдүйн өндөр өсөлтийн үндэс болно, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай, сайн банк үгүй бол эдийн засагт бэршээл заавал учирдаг тул банк санхүүгийн салбарыг зөв удирдах шаардлагатай, бизнеийн ил тод байдлыг бий болго, нягтлан бодох бүртгэлийн сүүлийн үеийн чиг хандлага, шинэ хэрэгслүүдийг нэвтрүүл, зээлийн хүү өндөр байгааг бууруулах, дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийг татан оролцуул гэх мэт урт хугацаанд сайн үр дүн авчрах алхам хийхийг тун нөхөрсөг бөгөөд эелдэгээр зөвлөж байв.
Гэтэл Засгийн газрын төлөөлөгчдөөс Ерөнхий сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төсөв дунд хугацаанд (2020 оноос) алдагдалгүй болно” гэсэн нэг өгүүлбэрээс өөр холыг төлөвлөсөн нь бүү хэл зөгнөсөн зүйл үл сонсдов. Ерөөс Монголын төлөөлөгчид түншүүдийн хэлсэн дээрх зөвлөмжтэй хамаатуулж тийм тодорхой арга хэмжээ авна гэж ярисангүй.
Үдээс хойш эдийн засгийн тогтвортой өсөлтийн тулгуур салбарууд гэх бүлэг хэлэлцүүлэг өрнөсөн ч гагцхүү хөдөө аж ахуйн салбарыг хөндөөд өнгөрөв. Үүний дараагаар хөдөлмөрийн зах зээл, хувийн хэвшлийг дэмжих боломжийн талаар бүлэг хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үдийн өмнөх хуралдаанд ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Дэлхийн болон бүс нутгийн дэийн засгийн төлөв” хэмээх илтгэлдээ “Монгол Улсын эдийн засаг уул уурхай, тэр дундаа түүхий эдийн үнэтй шууд хамааралтай” гэж тов тодорхой хэлсэн боловч гайхалтай нь энэ салбарын тухай нэг илтгэл хөтөлбөрт багтаагүй ажээ.
Үүнийг Засгийн газар ч хүлээн зөвшөөрч буй. Гэвч хуралдааны үеэр Монгол Улсын сайд Ж.Мөнхбат “2017 оны төсвийн зардлын өсөлтийг бууруулсан” гэсэн нь шууд утгаараа зөвлөгөөг дагасан биш, зардал өмнөхөөсөө жаахан л өссөнийг хэлж байгаа юм.
Дашрамд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрвөн жилд Монгол Улс жилд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байгааг түншүүддээ дуулгалаа. Тэгвэл ОУСК-ийн Суурин төлөөлөгч Туен Д.Нгуен “Хөрөнгө оруулалт татъя гэвэл, Оюу Толгойн хоёрдугаар үе шатыг саадгүй үргэлжлүүл” хэмээн зөвлөсөн юм.