. Эрсдэлийг боломж болгох нь жинхэнэ бизнесмэн хүний чадвар. Нөгөөтэйгүүр эрсдэлийг давж чадсан бизнес эргээд өргөждөг.
Санхүүгийн мэргэжилтэн
Итгэхэд бэрх ч санхүүгийн мэргэжил эдийн засгийн нуралтын үед хамгийн эрэлттэй байдаг гэнэ. 2009 онд болсонСудалгаанд оролцогчдын 80 хувь нь “санхүүгийн мэргэжилтэн ажилд авах сонирхолтой байна” гэж мэдэгджээ. Яагаад?
Эдийн засгийн хямралын үед байгууллагууд санхүүгээ хянах мөн танах, цаашлаад эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлыг зөвөөр тодорхойлох бодит шаардлагатай нүүр тулдаг. Эдгээр ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжил бол санхүүгийн мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа эдийн засгийн хямралын үед энэ төрлийн бизнес “хөл дээрээ босдог” гэнэ.
Хүнсний худалдаа
Тиймээс мах, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүний эрэлт эрс өсдөг аж. Энэ үед хүнсний бөөний худалдаа эрхлэгчид ашигтай ажиллаж эхэлдэг байна. Яагаад?
Хүнс, байр, хувцас бол хүний анхдагч хэрэглээ юм. Эдгээр гурван хэрэглээ хангагдаагүй тохиолдолд тухайн хэрэглэгч сэтгэл зүйн гүн хямралд ордог байна. Мөн эдгээр гурван хэрэглээ нь эрүүл байх андагч нөхцөл бүрдүүлдэг тул ямар нэгэн гамшгийн үед хэрэглэгчид эдгээр гураван хэрэглээндээ анхаарч эхэлдэг.
Зарим төрлийн “тансаг” бүтээгдэхүүний худалдаа
Авцалдаагүй санагдаж болох л юм. Гэхдээ л зарим төрлийн тансаглал эдийн засгийн хямралын үед ч мөнгө “хийсээр” байдаг байна. Энэ үед амттан, гоо сайхны худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж чаддаг байна. Яагаад?
Эдийн засгийн хямралын үед хүмүүс сэтгэл зүйн хүнд дарамтанд ордог. Сэтгэл зүйн дарамтаас гарахын тулд сэтгэл сэргээх үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг нь тогтоогджээ. Шоколад, бялуу зэрэг амттан үйлдвэрлэгчид эдийн засгийн хүндрэлийн үед ч ашигтай ажилладаг нь ийм учиртай.
Ажлын байрны зөвлөгөө
л. Тэгвэл хямралын үед хамгийн завгүй байдаг салбар бол ажлын зарын сайт, ажилд орох зөвлөгөө өгөх газар, CV бичих зөвлөгөө, ажлын байрны зуучлал зэрэг үйлчилгээний салбарууд юм. Яагаад?
Эдийн засгийн хямралын үед бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өсдөг. Өөрөөр хэлбэл ажиллах боломж, нөөц, туршлагатай хэдий ч хямралаас болоод цомхтголд орсон иргэд олширдог байна.
Авто засварын газар
Та техник сэтгэлгээ сайтай бол хямралын үед бизнесээ эхлүүлээрэй. Зөвхөн авто төдийгүй төрөл бүрийн засварын үйлчилгээ энэ үед л “цэцэглэдэг”. Яагаад?
Эдийн засгийн уналт хүмүүсийн тансаг хэрэглээг танаж орхидог. Тэд шинэ эдлэл авахаасаа илүү хуучнаа сэлбэж засахыг эрхэмлэнэ. Үзэгдэхээ больсон хуучин машин хотын гудамжаар явахыг зөвхөн эдийн засгийн хямралын үед л харж болно. Энэ бол гарын уртай, бас сүйхээтэй хүний хийх л зүйл.
Багш
Ж Мөн эдийн засгийн хямралын үед хүмүүс хөдөө аж ахуйн чиглэлийн сургалтанд суух хандлага нэмэгддэг гэнэ. Хэрэв та багш бол, мөн интернэтээр хичээл заах боломжтой бол одоо л бизнесээ эхлүүлээрэй.
Эх сурвалж :
http://mongolianeconomy.mn/
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа