Агаарын бохирдлын эсрэг цахилгааны шөнийн хэрэглээг тэглэнэ



Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүн анхдугаар хуралдаанаа хийcэн билээ. Тус хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, гишүүд, УУХҮЯ, болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгчид оролцлоо.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох,стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.
 
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  “Агаарын бохирдол зөвхөн Монгол улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөныгмэргэжлийн байгууллагууд мэдээллэж байна. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” хэмээн тэмдэглэв.
 
Агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн  яамдад цаашид авах арга хэмжээний төслийн саналыг дараагийн долоо хоногийн Лхагва гарагт ирүүлэх үүрэг өглөө.
 
Мөн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг ч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагддаггүй бөгөөд энэ жил 5 тэрбум төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн байна. Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ